2017 оноос Монголын арилжааны 11 банктай хамтран QR кодонд суурилсан цахим төлбөрийн шинэ шийдлийг зах зээлд нэвтрүүлэн иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудын үйлчилгээ бүтээгдэхүүний орлого хүлээн авах, төлбөр шилжүүлэх боломжийг сайжруулан санхүүгийн технологийн салбарт маш том хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна.

Бидний зорилт

Олон улсын стандартад нийцсэн, магаxxдлан итгэмжлэгдсэн төлбөрийн гарцыг Монгол Улсын ЖДҮ, томоохон бизнесийн байгууллагуудад үзүүлэх

Үнэт зүйл

Банкууд, банкны харилцагчид, бизнес эрхлэгч зэрэг түншүүдийнхээ нууцлал, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх. Багийн гишүүдтэйгээ хамтран зах зээл дээр байх ёстой хамгийн сайн үйлчилгээг үзүүлэх.

Үйл ажиллагааны зарчим

Хууль эрхэмлэн дээдлэх, Нийгмийн хариуцлагатай байх, Нийтэд хүртээлтэй байх, Мэдээллийн аюулгүй байдлын ажиллагааг хангах, Итгэлтэй түнш байх, Бусдад үлгэр жишээ байх